Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврээр олон зорчдоггүй иргэн киоск машинаас нэг удаагийн QR код авч зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний шинэ тариф мөрдөгдөж эхлэх болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө. Тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж хэлэхдээ "Нийтийн тээврийн үйлчилгээний тариф 2014 онд нэг удаа өөрчлөгдсөн. Үүнээс хойш нэг ч удаа өөрчлөлт хийгээгүй. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд таатай зорчих боломжийг нь олгох үүднээс үнэ тарифт өөрчлөлт оруулахаар болсон.

Гэхдээ энэ нь үнэ нэмэгдсэн зүйл биш. Өөрөөр хэлбэл одоо иргэн өглөө ажилдаа явахад 500, гэртээ харихад 500 төгрөг гээд нийт 1000 төгрөгөөр л зорчиж байсан. Тэгвэл шинэ тарифаар 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчих буюу тухайн иргэнд хоёр зорчилтыг нэмж олгож байгаа гэсэн үг. Гэрээсээ гараад дамжин суухыг үгүйсгэхгүй. Өмнө нь 30 минутын дотор дамжин суух журам байсныг шинэ нөхцлөөр болиулж байгаа.

Дараагийн өөрчлөлт гэвэл, өмнө нь дамжин суухдаа заавал өөр чиглэлийн автобусанд суудаг байсан бол одоо тухайн чиглэлдээ дахин дамжиж суух боломжийг бүрдүүлж байна. Мөн иргэдийн карт авах, цэнэглэх боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын 100 байршилд киоск машин байршуулсан. Нийтийн тээврээр олон дахин зорчдоггүй хүн киоск машинаас нэг удаагийн QR код аваад зорчиж болно" гэлээ.

НИЙТИЙН ТЭЭВЭР: “30 минутад багтаж дамжин сууна“ гэх нөхцлийг байхгүй болгож, чиглэл харгалзахгүй дамжих боломжтой боллоо
НИЙТИЙН ТЭЭВЭР: “30 минутад багтаж дамжин сууна“ гэх нөхцлийг байхгүй болгож, чиглэл харгалзахгүй дамжих боломжтой боллоо
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана