Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙТИЙН ТЭЭВЭР: “30 минутад багтаж дамжин сууна“ гэх нөхцлийг байхгүй болгож, чиглэл харгалзахгүй дамжих боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

НИТХ-аас баталсан тогтоолын дагуу маргаашаас нийтийн тээврийн шинэ тариф мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж "Иргэн өглөө гэрээсээ гараад орой ажлаасаа буцах хооронд 500 төгрөгөөр хоёр удаа зорчдог байсан. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгөөр хоёр удаа зорчдог байсан гэсэн үг. Тэгвэл шинэ журмаар 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих буюу тухайн хүнд хоёр удаагийн нэмэлт зорчилтыг олгох хувилбар хэрэгжинэ гэсэн үг. Харин дамжаад ажилдаа очдог бол хугацааны хязгаарлалт байхгүй. Өмнө "30 минутын дотор дамжин суух ёстой" гэх нөхцөл байсан. Шинэ тогтоолоор хугацааны нөхцөл байхгүй гэсэн үг. Хугацаа харгалзахгүйгээр өдөртөө дөрвөн удаа зорчино" гэв. Мөн дамжин суухдаа заавал өөр чиглэлийн автобусанд суухад хүчинтэй байсан бол одоо чиглэл харгалзахгүй суух боломжтой болсон гэлээ.

МҮБХ: Допинг илэрсэн бөхчүүдийн талаар ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна
МҮБХ: Допинг илэрсэн бөхчүүдийн талаар ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна