Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:
-Сүүлийн үед морины уралдаан бооцоотой болж байна.Уяачид өөрийн хүүхдийг морь унуулахаас илүү хөлсөөр хүүхэд ажиллуулах явдал нийтлэг байна. 2024 онд хурдан морь унаач 11 мянга гаруй хүүхэд бүртгэгдсэн байдаг. Үүнээс 1000 гаруй нь буюу 10 хувь уяачдын хүүхэд өөрсдөө морио унасан бол бусад нь гэрээгээр, эсвэл хүүхдийн аав ээжтэй нь тохиролцсон байдаг. Түүнчлэн 2002 хүүхэд цалин хөлс авсан эсэх нь тодорхойгүй. Тиймээс энэ нь хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүй.
Цалин хөлс авсан хүүхдүүдийн цалингийн хэмжээг харвал 400-1.5 сая төгрөгийн хооронд байсан.
Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байгаа билээ. Цалин хөлс авахгүйгээс гадна хүүхдүүд хүнд ажил хийдэг байж болзошгүй талаар судалгаанд оролцсон хүүхдүүд хэлсэн байдаг. Өглөө эрт босох, ахуй ажилд нь туслах ус зөөх, уяач нар загинаж зандрах гэх мэт. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд хүнд тусдаг. Тиймээс уяач хүүхдүүдийн бүртгэлийг хөтлөх шаардлагатай байна. Тухайн хүүхэд бүтэн, хагас өнчих эсэх, аль эсвэл үрчлэгдсэн үү. Эрсдэлт бүлэгт хамаардаг юм уу гэх зэрэг мэдээлэлд тулгуурлаж дүн шинжилгээ хийх боломжтой болно.
2018 оноос хойш мориноос унасан хүүхдийн тоо 2436. Гэмтэж бэртсэн нь 1035 гэх тоо баримтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!