Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ХЭҮК-оос Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Тодруулбал, Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас барсан талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид мэдээлэв.

Тэрбээр "Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, үүрэг амлалтуудаа биелүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т "Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж онцолж заасан. Хүүхэд оролцож байгаа морин уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж эрсдэлээс сэргийлэх ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна" гэв.

ШУУД: ХЭҮК-оос унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: ХЭҮК-оос унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
С.Мөнхчулуун: Дундговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх 12 дугаар сард 1206 тэмээ уралдуулна
С.Мөнхчулуун: Дундговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх 12 дугаар сард 1206 тэмээ уралдуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.