Менингококкт халдварын үед өндөр халуурч хурдан хүндрэх, амь насаа алдах эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Налайх дүүрэгт өчигдөр /2025.01.29/ менингококкт халдварын тохиолдол илэрсэн тул сургууль, цэцэрлэгүүдийг цахимд шилжүүлээд байна. Өнгөрсөн онд Менингококкын гурван тохиолдол бүртгэгдсэний нэг нь нас барсан болохыг Эрүүл мэндийн яам мэдээлж байв. Тус халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин бөгөөд хурдан хүндэрч, эндэгдэлд хүргэдгээрээ аюултай.

Менингококкт нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэ халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх

Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зарим цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ
Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зарим цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!