Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зарим цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Налайх дүүрэгт өчигдөр /2025.01.29/ менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдcэн.

Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж байна. Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж.

Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийж эхэлжээ. Голомт сургуулийн Бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагт хандахыг зөвлөлөө.

“Дүнжингарав“ уралдааныг хууль бус гэдгийг тогтоосон УДШ-ийн тогтоолыг зөрчсөн ЗГ огцрох болзлоо хангачхав уу
“Дүнжингарав“ уралдааныг хууль бус гэдгийг тогтоосон УДШ-ийн тогтоолыг зөрчсөн ЗГ огцрох болзлоо хангачхав уу
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.