“Дүнжингарав“ уралдааныг хууль бус гэдгийг тогтоосон УДШ-ийн тогтоолыг зөрчсөн ЗГ огцрох болзлоо хангачхав уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оныг барцадтай эхлүүлэв. Албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилчихсон. Ерөнхий сайд авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэж ам нээх бүртээ хэлсэн атлаа дээрх томилгоог хийж орхисон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнийхээ хувиар 2023 онд "Хүүхдийн эрхийн асуудал бол Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан" гэдгийг онцолж байв.

Гэтэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр нь начир дээрээ бас ам, ажил хоёр нь зөрөөстэй.

Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр болсон.

Засгийн газраас 2006-2017 оныг хүртэлх хугацаанд жил бүр тухайн жилийн хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоох тогтоол гаргаж байв. Улмаар 2018 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхээс "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хууль бус болохыг тогтоосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг илтэд зөрчсөн Засгийн газар Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр ийнхүү огцрох үндэслэлээ бүрэн хангачихлаа.

Түүнчлэн 2019 оны гуравдугаар сарын 12-нд хүүхдийн төлөөх таван төрийн бус байгууллагууд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар Засгийн газартай маргаж уг асуудал захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр орж хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Үүний үр дүнд Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 30-нд Засгийн газрын 57 дугаар тогтоолыг гаргасан. Уг эвлэрлийн гэрээгээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож буй бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан юм.

Тиймдээ ч Засгийн газрын гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад өгөхөөр болсон нь эвлэрлийн гэрээг зөрчиж цаашлаад уг асуудал ҮХЦ дээр очих магадлалтай болжээ.

Д.Энхтүвшин: Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг
Д.Энхтүвшин: Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!