Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалсайхан: Угаагаад хаясан нүүрсний хогоор түлш хийж шахсан MCS компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Оджаргал өөрөө гэртээ зуух тавьж байгаад түлшээ түлээд үз

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Агаарын бохирдол, утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс "Утаа ба хяналт, санхүүгийн зарцуулалт" сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцүүлэгт оролцогч Буян ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: Шахмал түлшний найрлага дахь мидлингийн асуудлаар "MCS" компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Угаагаад хаясан нүүрснийхээ хогийг авчирч шахаад, түлш хийж өгсөн. Тэнэгийг хуурч байгаа арга шүү дээ. Ж.Оджаргал тэгвэл өөрөө гэртээ зуух тавьж байгаад түлшээ түлээд үзэхгүй юу. Одоо бид эзэнтэй асуудалд нэр нүүртэй нь ярьж сурах хэрэгтэй. Юмыг бөөрөнхийлж тал засаад худал ярьдаг зүйлээ одоо болимоор байна.Мэдээж юу ч түлсэн утаа гарна. Дахиад л MCS нь зуух шахдаг. Дахиад л нүүрсний хогоо шахдаг. Сүүлдээ угаасан бандаашаа л бидэнд өгөх дутуу байгаад байна.

“Чингис хаан” нисэх буудал руу явдаг хоёр чиглэлээс бусад автобус том хүнд 1000, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
“Чингис хаан” нисэх буудал руу явдаг хоёр чиглэлээс бусад автобус том хүнд 1000, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
 
ТАНИЛЦ: Гуравдугаар сард барилдах бөхийн барилдааны хуваарь
ТАНИЛЦ: Гуравдугаар сард барилдах бөхийн барилдааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.