2024 оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн 601 хүн ГССҮТ-ийн тусламж авснаас 269 нь хүүхэд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнөж байна. Тоон мэдээллээс хүргэвэл, 2024 оны эхний зургаадугаар сард ГССҮТ-өөс мориноос унаж бэртсэн нийт 601 хүн тусламж үйлчилгээ авснаас 269 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 13 байгаа бол, үлдсэн 256 нь уналгын мориноос унаж бэртжээ.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Насны хувьд:

  • 0-5 нас - 11,741
  • 6-13 нас - 15,546
  • 14-18 нас - 9,478 хүүхэд байна.
2024 онд 1343 хүүхэд сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж ГССҮТ-өөс яаралтай тусламж авчээ
2024 онд 1343 хүүхэд сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж ГССҮТ-өөс яаралтай тусламж авчээ
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!