Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Утааны сонсголын хүрээнд өнөөдөр гурав дахь дэд хэлэлцүүлэг "Утаа ба хяналт" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр дэд хэлэлцүүлгийг ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэболд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн ажлын тайлангийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрбээр "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018-2024 онд 345.6 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэл нь 82.2 хувьтай байсан гэх атлаа салбарын сайдын өгч байгаа мэдээллээр 340 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл 5.6 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа юм. асуудлыг хэрхэн үнэлж, тогтоох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Шинжээчдийн зүгээс утааг бууруулах чиглэлд өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөг зарцуулсан байна гэсэн мэдээллийг өгч байна. Энэ мэт санхүүгийн тооцооллын зөрүүг тодорхой болгох, төслийн гадуурх зарцуулалт байгаа эсэхийг шинжлэн судлах ажил цаашид хийгдэнэ. Ерөнхий хяналтын сонсголын дараа буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлэх байх" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!