Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Саранчулуун: Би 13 настайдаа морины уяан дээр хөлөө гэмтээж байсан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хаврын морин уралдааныг эсэргүүцэж нэр бүхий гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг эсэргүүцлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэхдээ "Би 13 настайдаа морины уяан дээр хөлөө гэмтээж байсан. Эмнэлгийн үйлчилгээ дутмаг байснаас болж 8 сарын дараа ЯСНЫ ХОРТ ХАВДАР гэсэн оношоор ХӨЛӨӨ ТАЙРУУЛЖ БАЙСАН.

Ер нь хурдан морины уралдаантай холбоотойгоор гэмтэж бэртэж, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ болсон маш олон хүн бий. Энэ гэмтэл нь АХУЙН ОСОЛ гэж бүртгэгддэг.

УИХ-ын даргын захирамжаар хүнийг яаж ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛГОХГҮЙ БАЙХ ВЭ гэж ярьж байхад нөгөө талд нь БЭРХШЭЭЛТЭЙ болгох үйлдлийг дэмжсэн шийдвэр гаргаж буйд ХАРАМСАЛТАЙ БАЙНА" гэх байр суурийг илэрхийллээ.

Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.