Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10 мянга, жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгохоор болжээ. Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар "Нийтийнтээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ. Арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр иргэдийг торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох юм байна.

Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг хяналтын ажилтнууд автобусанд явж шалгах ажээ. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхаарууллаа.

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.