Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Тус  байнгын хороо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх аж.

20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийвэл цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэнэ
20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийвэл цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга