Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Төрийн албанд зүтгэж буй хүнд мэдлэг боловсрол дутаж болно, гэхдээ ёс суртахуунтай байх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 13 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий байгууллагын үйл ажиллагаатай танилцан, тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүхий л салбар чиглэлээр судлан нэгтгэж, тэдгээрийг боловсронгуй болгох саналыг жилд нэг удаа Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй. Харамсалтай нь, энэ чиг үүрэг бүрэн хэрэгжиж чадахгүй байгааг хэлмээр байна. Монгол Улсын төсвийн зарцуулалт үр дүнтэй, үр өгөөжөө ард иргэдэд хүргэдэг байгаасай гэж бодож байна. Ийм учраас санхүүгийн хяналтыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан шилжүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болгож байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2013 оноос хойш барилгын, авто замын ажлын  эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хяналт шалгалтын  ажилд оролцохоо больсон нь алдаа дутагдалтай байна. Өнөөдөр маш олон чанаргүй авто зам, барилга нэмэгдэж ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ бүхэн дээр хяналт шалгалтыг буцаан тавьж ажиллах шаардлагатай.

Ашигт малтмалын ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшигчдийн жил бүрийн уулын ажлын тайлан төлөвлөгөөг хянаж  баталгаажуулах чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллагаас салгасантай холбоотой байгалийн баялгийг ашиглахад тавигдах хяналт суларсан. Байгаль орчны доройтол өдөр ирэх тусам ихсэж байна. Нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй байна. Энэ асуудалтай өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар та бүхний хамтаар тэмцлээ. Тодорхой хэмжээний үр дүнд хүрч байгаа. Тост тосон бумбын орд , Ноён уул,Улаандаваа Орхон голын эхэнд хууль бусаар  ашигт малтмал олборлосон, Тавантолгойн ордоос нүүрс алдагдсан зэрэг хэргийг илрүүлэн хянан шалгаж байгаа. Өнөөдөр Монгол төрийн өмчийг өөрийн өмч мэт боддог, Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүд олширсон. Би үүнийг байнга сануулсаар ирсэн. Ийм хууль зөрчдөг этгээдүүдтэй тэдэнд  төр засаг, хууль, ард түмэн байгааг хуулийн хүрээнд мэдрүүлэх хэрэгтэй. Та бүхний нүүр монгол төрийн нүүр царай юм. Зарим төрийн хууль биелүүлдэггүй танхай балмад этгээдүүдтэй төр төмөр нүүртэй гэдгийг харуулах хэрэгтэй. Монголын төр задарсныг нь засагладаг ядарсныг хайрладаг төр байх ёстой

Байгаль орчныг хамгаалах асуудалд анхаарал хандуулан ажиллах ёстой. Байгаль дэлхий бол амьдралын эх үндэс юм. Үүнд ихээхэн анхаарах ёстой. Энэ тал дээр хууль хүчний болон хамтран ажиллах олон байгууллага байгаа. Тухайн байгууллага бүртэй уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй.

Ковидийг дотооддоо алдахгүй байх бүхий л боломж бололцоог хэрэгжүүлэн ажиллах ашиглах хэрэгтэй. Олон улсад вакцин гарсан талаар сайн мэдээ байгаа ч энэ вакцинаар дэлхийн бүх улсыг хангахад нэлээд хугацаа орно. Тийм учраас хилийн боомт, терминал  дээр ажиллан буй та бүхэн улам хариуцлагатай байж, халдвараасаа өөрсдийгөө сэргийлэх  хэрэгтэй юм.

Төрийн албанд зүтгэж буй хүн бүр мэдлэг боловсрол дутаж болно, гэхдээ ёс суртахуунтай байх хэрэгтэйг төрийн алба шаардана. Монгол Улс 3 сая гаруй иргэдтэй түүнээс нэг сая иргэн нь ядуу зүдүү амьдралтай байгаа.  Тэр нэг сая иргэнээ хайрлан хамгаалах ажил орлоготой болгох нь та бидний үүрэг юм. Ядарсан зүдэрсэн хүмүүсээ хайрлан дэмжин тусалж байгаарай та бүхэн минь” гэлээ.

Алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олгожээ
Алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олгожээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.