Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монголбанк 2020 он дуустал нийт 20 тн үнэт металл худалдан авах нь тодорхой болсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Монголбанк энэ оны 10 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тн үнэт металл худалдан авчээ.

Төв банк алтны санхүүжилтэд 106 тэрбум төгрөг олгоод байгаа. Энэ нь алт олборлодог компаниудад олгодог зээлийн 30 хувь бөгөөд үлдсэн 70 хувийг арилжааны банкууд гаргадаг аж.

Халуун усны шугам эвдэрснээс хоёр хүн түлэгджээ
Халуун усны шугам эвдэрснээс хоёр хүн түлэгджээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.