Ц.Туваан: Хил дамнасан төмөр замын асуудлаас болж нүүрсний экспортоос 18 орчим тэрбум ам.долларын орлогыг алдсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж байна.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэ асуудал анх 2003 оноос яригдаж, 2009 онд шийдвэрүүд гараад 2014 онд хоёр улсын стратегийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр хийсэн зэргээс хойш нэлээд цаг хугацаа алдсан. Тиймээс алдагдсан боломжийг өртөг болон, уг хэлэлцээрийг хийхгүй бол цаашид алдах эрсдэл юу байх вэ гэдгийг тооцоолж үзсэн. Ингэхэд бид нүүрсний экспортоос 18 орчим тэрбум ам.долларын орлогыг алдсан байна. Цаашид төмөр замуудаа ашиглалтад оруулахгүй явбал жилд 4-4.5 тэрбум ам.долларын борлуулалтын орлогоо алдана гэсэн тооцооллууд байгаа. Гашуунсухайт-Ганцмод боомтоор багадаа 20-30 сая тонн нүүрс нэмж борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Д.Энхтүвшин: Хил холболтын төмөр замын гэрээгээр дахиад НҮҮРСНИЙ ТОМ ХУЛГАЙ явах гээд байгаа юм биш биз дээ
Д.Энхтүвшин: Хил холболтын төмөр замын гэрээгээр дахиад НҮҮРСНИЙ ТОМ ХУЛГАЙ явах гээд байгаа юм биш биз дээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!