Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Хил холболтын төмөр замын гэрээгээр дахиад НҮҮРСНИЙ ТОМ ХУЛГАЙ явах гээд байгаа юм биш биз дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Хил холболтын төмөр замын гэрээгээр дахиад НҮҮРСНИЙ ТОМ ХУЛГАЙ явах гээд байгаа юм биш биз дээ. Дандаа Хятадын талын эрх ашгийн үүднээс хандсан заалтууд орсон. "УУРХАЙН ГЭРЭЭ ХИЙХГҮЙ БОЛ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЧИНЬ ЭХЛҮҮЛЭХГҮЙ" гэсэн заалт байна.

Цаана нь нэг ТОМ ХУЛГАЙ явах гээд эсрэг байж болох хүмүүс рүү PR ажиллагаанууд явсан. Төслийг гацаах БҮЛЭГЛЭЛ байна гэх мэтээр дайрсан. Тийм зүйл байхгүй. Хил холболтын төмөр зам гэж ярьж байсан ч Хятадын компаниудыг дэмжих асуудал болсон явж байна" гэлээ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, жилдээ 4,300 орчим хүн эндэж байгаа нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, жилдээ 4,300 орчим хүн эндэж байгаа нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна
 
Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.