Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж, жилдээ 4,300 орчим хүн эндэж байгаа нь нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдөр /2025.01.27/ “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4,300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна.

Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох олон олон арга хэмжээнүүд явуулдаг хэдий ч 2005 оноос хойш хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн СТЕПС судалгааны 4 удаагийн үр дүн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, төрлүүд, никотин хамааралт байдал, нөлөөлж буй сэтгэц, нийгмийн зарим үзэгдлүүд” судалгаанаас харахад хүн амын дунд тамхи таталт 3 хүн тутмын 1 болж нэмэгдсэн, өдөрт татдаг тамхины тоо ширхэг буураагүй нь бидний хийж хэрэгжүүлж буй интервенцүүд зорьсон үр дүнд хүрэхгүй байгааг танилцуулав.

ШУУД: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байна
ШУУД: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байна
 
Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо
Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.