Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна, төслийн хэрэгжилт 60 хувьтай байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгах ажээ.

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 хэм хүйтэн, ялимгүй цас орно
ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 хэм хүйтэн, ялимгүй цас орно
 
Улаанбаатарт маргааш 22 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 22 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.