УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/ хаалтаа хийнэ. Тэгвэл чуулганы хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сард 11 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авч, 1 удаа оролцжээ. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, 9 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна.
Тэгвэл уг хоёр гишүүний асуудлыг хэрхэх талаар УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооны хуралдааны гишүүн А.Ариунзаяа "Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна. Жилд 5-аас дээш удаа чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр тасалсан бол Ёсзүйн, дэгийн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ" гэх мэдээллийг өгсөн.
Үүнээс харахад чуулганы 11 удаагийн хуралдаанаас 7-г нь тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулга Ёсзүй, дэгийн байнгын хорооны хуралдаанд "ШҮҮГДЭХ" болзлоо хангаад байгаа аж.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!