УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
--------------
Тэрбээр:
-Газрын тос боловсруулах үйлдвэр бол Монголчууд бидний мөрөөдөл. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэх зам зуур алдаж болохгүй. Эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар улс өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүнийг хямд хэрэглэж чадахгүй байгаа нь бидний хувьд гутамшигтай зүйл. Энэтхэгийн Эксим банктай холбоотой зээлийн хэлэлцээрийг УИХ-аас соёрхон батлахтай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, технологи, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэх мэт олон асуудлууд ундарч гарсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед анхны зээлийн хэлэлцээрийн суурь тавигдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед цаасан дээр байсан төсөл хөрсөн дээрээ бууж бодит ажил хэрэг болсон. Улмаар өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед үйлдвэрийг бүтэн дуусгах зорилготой явж байна. Харамсалтай нь энэ бүтээн байгуулалтын явцад сайны хажуугаар саар гэгчээр ноцтой асуудлууд үүссэн. Асуудлууд нь юу вэ гэвэл уул уурхай талаасаа нөөцийн асуудлууд байна. Итгэл үнэмшилтэй байж болохооргүй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал үүссэн.
Энэ нь эргээд 2.2 тэрбум ам.доллар буюу 7 их наяд гэсэн үг. Улсын төсвийн 20 гаруй хувьтай дүйцэхүйц их хэмжээний мөнгө. Өнөөдөр УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Мөн төсвийн байнгын хороо хуралдах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хүрээнд 1.7 тэрбум ам.доллар нь Энэтхэгийн банкнаас авч байгаа. 1.7 тэрбум ам.доллар дотор 700 сая ам.доллар нь EPC-4 буюу өнөөдрийн УИХ-аар соёрхон баталсан гэрээ.
Хуулийнхаа дагуу ТЭЗҮ-г 2020 онд нууцын зэрэгт авсан юм байна. УИХ-ын гишүүд байнгын хороо зохих журмын дагуу нууц үл задруулах байдлаар танилцах бүрэн эрхтэй.
Дорнодод 50 мВт-ын цахилгаан станцыг барихад 80 сая ам.доллараар барьж байгаа. Тухайн үед бол шүүмжлэлтэй л хандаж байсан. Арай хэтэрхий байна. 60 сая ам.доллараар барьж болох мөнгө шүү дээ. Гэтэл 35 мВт-ын цахилгаан станцыг 161 сая ам.доллараар барьж байх жишээний. 268 сая ам.долларыг Энэтхэгийн эксим банкнаас авчихсан. Үүн дээр гүйцэтэлийн аудит хийгдсэн зүйлгүй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!