Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляцыг хөөрөгдүүлж амьжиргааны түвшин уруудах дохио болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 3435 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн оны эцсээс хойш 15 төгрөгөөр чангарсан дүн болж байгаа юм.

Ханшийн мэдээллийг харвал, “Найман шарга” валют арилжааны төвд өнөөдөр нэг ам.долларыг 3452 төгрөгөөр авч 3460 төгрөгөөр зарж байгаа юм. Мөн юань 473 төгрөгөөр авч 475 төгрөгөөр зарж байна.

Албан ханш ийнхүү чангарч байгаа нь импортын өсөлтийн дарамт голлон нөлөөлж байгаа нь инфляцыг хөөрөгдөх эрсдэл дагуулж байгааг эдийн засагчид хэлж буй.

МЕГА ТӨСЛҮҮД ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ИНФЛЯЦИ ӨСӨХ, АМ.ДОЛЛАР ЧАНГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляци өсөх дохио болж байна. Энэ нь үнийн дарамтанд иргэд өртөж, амьжиргааны түвшин буурна гэсэн үг. Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн хүрээнд импорт нэмэгдэнэ. Үүнийг дагаад ам.долларын ханш өсөх магадлал өндөр ” гэлээ.

Өнөөдөр улсын хэмжээнд инфляци 9 хувьтай байгаа бол Улаанбаатар хотод 9.1 хувьтай байна. Хэрэглээний сагсыг тодорхойлдог инфляцын түвшин сүүлийн 6 сар дараалан чангарч байгаа юм.

Д.Үүрийнтуяа: Би “АРЕВА“ компанийн тусгай зөвшөөрлийг олгосон нь үнэн
Д.Үүрийнтуяа: Би “АРЕВА“ компанийн тусгай зөвшөөрлийг олгосон нь үнэн
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!