Увс аймгийн 7 суманд өвөлжилт хүндрэх төлөв рүү орж -35 хэм хүртэл хүйтэрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Зудын үнэлгээгээр өнөөдөр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна. Энэ нь цас, их хэмжээгээр орж, хүйтэнтэй хавсарч, улмаар мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдаж зутрахыг хэлдэг. Гэхдээ малчдын хувьд энэ жил өвс тэжээлээ нөөцөлсөн учраас өвөл зутраагүй өнтэй давж байгааг ярьж байгаа ч Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр цагаан зудтай байна. Тухайлбал, Увс аймагт 7-8 сум өвөлжилт хүндрэх төлөв рүү шилжсэн байна.

БӨХМӨРӨН, ХОВД, ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ СУМАНД -35 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРЧ, УРЬД ЖИЛҮҮДИЙНХЭЭС ИЛҮҮ ИХ ЦАСТАЙ БАЙНА

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал: УОК-ын өгсөн үүргийн дагуу өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Увс аймаг жилийн жилд хүйтний улирал урт болдог, цас их ордог бүс нутаг.

Энэ жилийн тухайд 7-8 суманд өвөлжилт хүндрэх төлөв рүү шилжиж байна.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Баруун талаар оршдог Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь, Завхан суманд урьд жилүүдийнхээс харьцангуй их хэмжээний цастай, -30-35 хэм хүртэл тогтмол хүйтэн байгаа нь малчид болон бэлчээрийн мал аж ахуйд хүндрэл учруулж байна. Бусад сум харьцангуй хэвийн байна гэсэн юм.

Малчдын зүгээс энэ өвөл цас бага орж, дулаан байсан нь хахир хавар болж магадгүй гэж болгоомжилж байгаа аж. Энэ нь өвлөөс хэцүү болохыг тэд хэлцгээсэн юм. Тэдний төлөөлөл,

Булган аймгийн малчин Т.Мөнгөнтуул: Манай нутгаар өвөлжилт өнтэй сайхан болж байна. Цас багатай, дулаахан болохоор малын хорогдол алга. Өвс тэжээлээ нөөцөлсөн, хангалттай бий. Энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй гэж эртнээс бэлдэж бэлтгэлээ хангасан. Харин хаваржилт хүндэрч магадгүй байх гэж зарим малчид ярих болсон. Гэхдээ хахир хавар болохгүй байгаасай л гэж бодохоос өөр болгоомжлох зүйл байхгүй дээ гэв.

1-р сургуулийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо
1-р сургуулийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!