Монгол Улс түүхнээ анх удаагаа үндсэн 20 төрөл, үзүүлэх 3 төрлөөр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг ирэх оны 9 дүгээр сарын 09-17-ны өдрүүдэд эх нутагтаа зохион байгуулна.
Уг наадам нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг хойч үедээ спортоор дамжуулан хүүхэд залууст таниулах улмаар хүнлэг, энэрэнгүй, эрүүл чийрэг дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой бөгөөд наадамд ТХЗ-ыг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн орнууд болон ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороодууд нээлттэй оролцохоор төлөвлөж байна. Өнөөдөр наадмын гүйцэтгэх хороо монголын спорт холбоодтой хамтарсан уулзалт сургалт хийлээ. Уг уулзалтаар нийт 19 спорт холбоодын төлөөлөгч оролцсон бөгөөд наадмын зохион байгуулагчдын зүгээс наадмын зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээллийг нарийвчлан хүргэж, зохион байгуулалтыг холбоодтой хамтран хамтын хүчээр хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо. Сонирхуулахад тус наадамд оролцох монголын тамирчдыг тухайн спорт холбоод тодруулна.