Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баянбулаг”, “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг баталгаажууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн Баянбулаг суманд үржүүлж байгаа мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонь,  Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах, ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг баталгаажууллаа.

Шилмэл цөм сүргийн “Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээ хийснийг албаны хүмүүс онцолж байв.  

Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос  тослог бага, чийг өндөр, уургийн агууламж ойролцоо махны гарцтай юм. “Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөр.

Энэ тэмээний махны ашиг шим монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү бөгөөд амьдын жингийн нэмэгдлээс олох орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.

У.Хүрэлсүх: Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохоо тодорхой болгох цаг болсон
У.Хүрэлсүх: Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохоо тодорхой болгох цаг болсон
 
Баянхонгор аймгийн Баянговь суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгор аймгийн Баянговь суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.