Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа снөүбоард төрлөөр Монгол тамирчин оролцож байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монгол Улсын снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин, “Эхлэл” клубийн тамирчин Г.Ганзориг Итали улсад 2025 оны 1 дүгээр сарын 13-23-ны хооронд зохион байгуулагдаж буй Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас Монголын Цанын холбооны уулын цана, гүйлтийн цанын төрөл, Монголын мэргэжлийн снөүбоардын холбооноос анх удаа тус спортын хоёр төрлөөр шигшээ багийн тамирчин болон нийт 20 гаруй баг тамирчид оролцож байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг нь 2019 оноос хойш снөүбоардоор тасралтгүй хичээллэж ирсэн бөгөөд Монгол Улсын снөүбоардын 3 удаагийн аварга, Улаанбаатар хотын аварга, Монголын бүх ард түмний их наадамд фрийстайл төрөлд алтан медаль, слалом төрөлд мөнгөн медаль эзэлж байсан билээ. Мөн 2023 оны АНУ-д зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд снөүбоардын төрөлд оролцож слалом төрөлд 24 байр, жиант слалом төрөлд 23 байр, 2024 онд БНХАУ-д зохиогдсон Олимпын онооны эрхийн тэмцээнд 7 байр, Азийн цомын тэмцээнд 26 байрт орсон эзэлж Монголын анхны шинэ снөүбоардын рекорд тогтоосон амжилттай тамирчин билээ.

Снөүбоардын спорт нь өвлийн Олимпын наадмын төрөлд багтдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа спортуудын нэг юм.

М.Бадамсүрэн: Газрын тосны түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх дотоодын үйлдвэртэй болохгүй бол Хятадын компаниас хараат үйлдвэртэй болно
М.Бадамсүрэн: Газрын тосны түүхий эдийн нөөцийг бүрдүүлэх дотоодын үйлдвэртэй болохгүй бол Хятадын компаниас хараат үйлдвэртэй болно
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!