Цахим орчинд Бурханы хүү Баярбаатар нэрээрээ танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон, хэргээр 30 хоног баривчилсан. Тэгвэл тэрбээр Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярт хүсэлт гаргажээ.
Хүсэлтэд "Миний бие Бямбацогт овогтой Баярбаатар нь энэ сарын 10-ны Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн тухай хуулийн 5.2, 1.4-өөр 30 хоног баривчлах шийтгэл авсан. Уг шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. ЗХТ-ийн 5.2 буюу танхайрах гэмт хэрэг гэдэг нь бодит амьдрал дээр олон нийтийн дунд үйлдэгдэх гэмт хэргийг томьёолсон зүйл заалт. Гэтэл үүнийг сошиалаар танхайрах гэмт хэрэг болгож гуйвуулж ялласанд маш их гомдолтой байна.
2. Би үзэл бодлоо элэглэл, комеди хэлбэрээр ихэвчлэн илэрхийлдэг. Энэ миний шийтгүүлсэн рийл бичлэг мөн ялгаагүй ийм бичлэг байсан. Элэглэл нийтэлснийхээ төлөө ял авсан дэлхийн анхны хүн болчих шиг боллоо. Элэглэлийг доромжлол, танхайрал гэж үздэг ийм шүүх, шүүгчтэй байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Ийм хоцрогдсон коммунист цагдаа, прокурор, шүүх байгаад үнэхээр харамсаж байна.
3. Хонгил гэж байдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
4. Одоо намайг 80-н жилийн хорих ял хүлээж байна. Би 2020 оноос хойш 1000 орчим лайв, рийл, бичлэг хийсэн. Энэ бүгд дээр 30 хоногийн баривчилгаа явуулна гэвэл би энэ газраас 30000-н хоногийн дараа буюу 80-н жилийн дараа гарах нь ээ. Зүгээр хүн алж хүрээ талаагүй хүн нийгмээ шүүмжилснийхээ төлөө 80 жилээр хоригдох аюулд орж байгаад хэлэх үг алга.
5. Одоо намайг болон лайв, рийл, сошиал коммент, хип хоп дуу, комеди хийдэг сошиал пост, коммент бичсэн хэргийг ч энэ зүйл заалтаар хорих боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн идэвхтэй, нийгэмдээ санаа зовдог бүх хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, үгэнд ор үгүй бол шоронд ор гэж заналхийлж байгаад маш их харамсаж байна анхаараарай.
6. Энэ мэтчилэн бичээд байвал маш олон зүйл байна. Эрхээ хязгаарлуулсан тул эрх чөлөөт та бүгд шиг дураараа байх боломжгүйг ойлгоорой.
7. Эхнэр жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, би мэс засалд орсон байсан эдгээгүй одоо ч өөрөө боолтоо хийгээд явж байна. Ийм харгис хүний ёсноос гажууд цагдаа, прокурор, шүүх байгаад харамсаж байна.Ийм улаан цагаандаа гарсан хүмүүс төрийн эрхийг хуйвалдан барьж байгаад маш их харамсаж байна. Хэлэх үг алга.
Эрх зүйн туслалцаа хүссэн иргэн Б.Баярбаатар" гэжээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!