ШҮҮХ: “Бурханы хүү“ Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цахим орчинд "Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүний Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож Бурханы хүү Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад, тэрбээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.

Өрхийн сарын дундаж зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150 мянган төгрөгөөр нэмэгджээ
Өрхийн сарын дундаж зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150 мянган төгрөгөөр нэмэгджээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!