Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Буриадын соёлын сайдыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаеваг хүлээн авч уулзлаа. 

Буриад Улсын Соёлын Сайд С.Б.Дагаева Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр буриад оюутнуудыг Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцуулж байгаад талархал илэрхийлээд цаашид Монгол, Буриадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тухайлбал Улаан-Үд хотод Монголын үзэсгэлэн гаргах, уран бүтээлчдийн тоглолтыг харилцан зохион байгуулахад Монголын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Сайд Ё.Баатарбилэг аялал жуулчлалын харилцаанд тулгуурлан Монгол, Буриадын соёлын харилцаа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтойг дурдаж,  Монгол, Буриад, Өвөр Монгол гэсэн гурван талт бүс нутгийн соёлын харилцааг хөгжүүлэх саналыг дэвшүүллээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Б.Пүрэвдорж: Мал, махны үнэ унагасан Ч.Улаан сайд огцрох ёстой
Б.Пүрэвдорж: Мал, махны үнэ унагасан Ч.Улаан сайд огцрох ёстой
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.