Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Мал, махны үнэ унагасан Ч.Улаан сайд огцрох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Махны үйлдвэрүүдийг дампууруулсан, БНХАУ-ын махны үйлдвэрийн эзэдтэй хуйвалдсан гэсэн үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэлийг хуулийн төсөлд тусгасныг онцлов. Тэрбээр, “Малын махны үнэ унаж, малчдын орлого багассан, махны үйлдвэрүүд доголдсон, Хятад үйлдвэрийг дэмжсэн нь түүнийг огцруулах үндэслэл болсон” хэмээлээ.

Түүнчлэн  " Өнгөрсөн есдүгээр сард мал, махны үнэ хангалттай хэмжээнд хүрсэн байсан. Төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянгад хүрсэн. Гэтэл энэ үнэ 20-30 мянган төгрөгөөр унасан. Бод малын үнэ 200 мянгаар унасан. Энэ нь Ч.Улааны гаргасан алга дарам цаастай шууд холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарын компани байна.
Өнгөрсөн онд нийт 70 мянган тонн мах экспортлосон. Гэвч өнөөдөр 20 мянган тонноор буурсан. Ингэснээрээ Монголын эдийн засагт орох байсан хөрөнгийг тасалдуулсан. Энэ бол Ч.Улаан гэдэг хүний ганцхан жил ажилласан балаг.
1кг адууны махан дээр 12 юаны авлига авч байна.
Нэг бог борлуулсан хүн 20, бод борлуулсан хүн 200 мянган төгрөгийг Ч.Улааны халаасанд шууд бусаар оруулж байна. Тиймээс Ч.Улааныг огцрох ёстой гэж үзэж байна" гэв.

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллахаар боллоо
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллахаар боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга