Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн шүдийг даатгалаас үнэгүй эмчилж, 18-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн шүдийг даастгалаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төлбөртэй эмчилж эхэлжээ.

Өмнө нь хүн бүр нас харгалзахгүйгээр гурав хүртэлх шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлдэг байсан юм.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, "Өнгөрсөн аравдугаар сарын 3-нд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 14 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой насанд хүрэгчдийн шүдний өвчлөлд даатгалаас нэг ч төгрөгийн санхүүлжилт олгохгүй. 100 хувь өөрсдөө хариуцаж, 0-18 хүүхдийн шүдийг эцэг, эхийн халааснаас нэг ч төгрөг гаргахгүйгээр 100 хувь даатгалаас санхүүжүүлж, ҮНЭГҮЙ эмчлэхээр тусгасан. Энэ тогтоол одоо хэрэгжээд явж байгаа.

ТУС ТОГТООЛД:

  • "0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд,
  • 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд,
  • Жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдийг 100 хувь даатгалаас санхүүжүүлж үнэ төлбөргүй эмчлэхээр тусгасан. Харин насанд хүрэгчдийн шүдийг даатгалаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төлбөртэй эмчилж эхэлсэн. Улсын эмнэлгүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлгүүдэд энэ тогтоол үйлчилнэ" гэлээ.

-ЭМДЕГ-ТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ХУВИЙН ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ БАЙХГҮЙ-

Бид ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн эмнэлгүүдийн нь талаар мэдээллийг ЭМДЕГ-аас тодруулахад, “Эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн хувийн шүдний эмнэлэг одоогоор байхгүй. Тиймээс зөвхөн улсын эмнэлгүүд даатгалаар үйлчилж байгаа” гэлээ.

-НАСАНД ХҮРЭГЧДЭД ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛСНООС ХОЙШ ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮЗЛЭГИЙН ТОО БУУРЧЭЭ-

Мөн бид Шүд, эрүү нүүрний төвтэй холбогдож, тогтоол хэрэгжиж эхэлсэн эсэх талаар тодрууллаа.

Тэд "Тогтоолийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. 0-18 настай хүүхдүүдийн 5-6 шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа. Насанд хүрэгчдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болсноос хойш манай төвд ханддаг насанд хүрэгчдийн тоо багасаж, нийт үйлчлүүлэгчдийн 70-80 хувийг хүүхэд эзэлдэг болсон" гэв.

Цахим сүлжээнд бусдыг ёс бус үгээр доромжилсон “Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа
Цахим сүлжээнд бусдыг ёс бус үгээр доромжилсон “Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.