“Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай“ хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай үзэл баримтлал ХЗДХЯ-нд хуулийн төсөл болж боловсруулагдсан байна. Улмаар хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулахаар болсон бөгөөд ийнхүү эхэлж байна.

Хуулийн нэр нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай. Нийтийн албан тушаал гэх тодорхойлтод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэхчилэн төрийн өндөр албан тушаалтнууд багтахгүй, ард түмнийг хуурч байна гэх зарим лайвчдын эсэргүүцэл бодитой эсэх нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох биз.

Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын 2023 оны Авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 116-д, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн муу үзүүлэлттэй байгаа аж.

Ам.долларын ханш 3447 төгрөгтэй тэнцлээ
Ам.долларын ханш 3447 төгрөгтэй тэнцлээ
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!