Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч онд 7821 иргэн залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах төрлийн гэмт хэргийн гаралт даруй нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрсэн гэх тоон үзүүлэлт гарчээ.

Залилах төрлийн гэмт хэрэг 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 удаа бүртгэгдсэн статистик үзүүлэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан “Ятгах тусам нягтал” аяныг өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 11-нээс эхлүүлжээ. Дээрх бүртгэгдсэн түгээмэл үйлдэгдэж байгаа хохирол ихтэй залилах гэмт хэргийн үйлдэлд дүн шинжилгээ хийж судлахад:

  1. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, арилжих, барьцаалах нэрийн дор зээлийн гэрээ байгуулж залилах

  2. Гадаад улсад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилах

  3. Иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт хууль бумаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз нөхөд, ах дүүгээс мөнгөн тусламж хүсэх хэлбэрээр залилах

  4. Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь ярья гэх мэт үг хэллэг хэрэглэн бусдыг гар утсыг залилах

  5. Хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах

  6. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоо буюу сүлжээ гэх залилангийн гэмт хэргүүд дийлэнх байгаа ажээ. 

Иймд залилах гэмт хэргийн гаралт өндөр байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас санаачлан Монголбанк, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. 

Иргэд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас үүдэж, гэмт хэргийн гаралт нэмэгддэг байна. Тийм ч учраас залилах төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой гэж аяны зохион байгуулагчид үзэж байгаа ажээ. 

Б.Лхагвацэрэн

Цагаан сараас өмнө зээлгүй ахмадууд 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардлаа
Цагаан сараас өмнө зээлгүй ахмадууд 3 сая төгрөгийг бэлнээр олгохыг шаардлаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.