ХХААХҮЯ 68 саяар улаан халз иж бүрэн гэр, 50 саяар энгийн таван ханатай иж бүрэн гэр авахаар тендер зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар тус яамнаас тодруулахад "Дээрх шалгаруулалтын зарлалыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас ерөнхий гэрээгээр монгол гэр нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн цахим дэлгүүр санд нэмж бүртгэх зорилготойгоор зарласан.
Энэ шалгаруулалтаар ямар нэгэн гэрийн худалдан авалт хийгдэхгүй зөвхөн цахим дэлгүүрт шалгарсан аж ахуйн нэгж бүртгэгдэнэ. Цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс аливаа иргэн, байгууллага худалдан авалт хийх боломжтой бөгөөд нэг тусгайлсан захиалагчгүй байдаг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнөөдрийн байдлаар монгол гэр, гэрийн иж бүрдэл худалдан авах тухай тендер сонгон шалгаруулалт зарлаагүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!