Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ. Мөн шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино гэдгийг хэллээ.
Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл хангаж байна. Уг хуулийн төсөл нь таван үндсэн бүлгээс бүрдсэн. Нэгдүгээрт, агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулна. Тодруулбал, Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно.
Хийн түлшний шугам татах зураг төсөл боловсруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж, амины орон сууц болон гэр сууцанд 2 төрлөөр төлөвлөлт хийнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!