ХӨСҮТ-ийн Мэс заслын тасагт жилд 600-800 удаагийн мэс засал хийгддэг байна. Тодруулбал, цээжний хөндийн мэс засал, нуруу нугасны, булчирхай, үеийн мэс засал, хэвлийн болон яаралтай мэс заслууд ордог аж.
Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн дөрөвдүгээр давхарт стандартын бус өрөөнд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол өвчтөнүүдэд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэсэгт мэс заслын боолт, мэс ажилбарын хэсгийг шинээр тохижуулжээ. Иймд Мэс заслын тасгаар харъяалал харгалзахгүйгээр өвчтнүүдэд үйлчилж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!