Өнгөрсөн парламент бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэх заалт орсон нь олны дургүйцлийг төрүүлсэн.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "УИХ-ын гишүүдийн эдлэх баталгаатай холбоотой зохицуулалт 1992 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. Нэг хэсэг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байр олгож байсан. Харин одоо энэ үйл ажиллагаа зохимжгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс улс төрийн шийдвэр гаргаад энэ зүйл, заалтыг хүчингүй болгоход татгалзах гишүүн гарахгүй болов уу.
УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж цалин мөнгө нэмж аваад, буухдаа ч янз бүрийн тэтгэмж аваад байх шаардлагагүй. Тиймээс хэн нэг гишүүн энэхүү тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилвал хамгийн түрүүнд гарын үсэг зураад, хууль санаачлагчаар явна.
Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хувь гишүүнтэй холбоотой эрх ямба, тэр дундаа санхүүгийн эрх ямбаас эрс татгалзаж, жишиг тогтоовол цаашид уламжлагдаж явна гэсэн бодолтой байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!