ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван:
-Томуугийн А хүрээний H1N1 хувилбарууд уушгийг маш хүчтэй гэмтээдэг. Цочмог гэмтээдэг гэсэн үг. Бусад эрхтэн рүү хүндрэл амархан өгдөг, хорвуу чанар өндөртэй вирус. Харин синцитиал вирус нь зургаан сар хүртэлх нярайн уушгийг гэмтээж, амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээг өндөр үүсгэдэг. Дээрх хоёр вирус нийгэмд хамгийн их тархаж байна.
Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүдийн хатгаа нь хүндрээгүй байсан ч гэсэн ухаан алдана, татна, тайван бус унтаж чадахгүй болно. Хүчилтөрөгч дутсан учраас нүүрсхүчлийн хий ихэснэ. Нүүрсхүчлийн хий ихэсхээр тархины судсыг тэлдэг. Тэлсэн судасны хана нимгэрч, нэвчимхий болно. Цусан доторх шингэн эсүүд шүүрнэ. Ингэхдээ тархины эд рүү шүүрч, тархи хавагнадаг. Тархи хавагнахаар гавлын даралт ихсэж таталт өгдөг. Ханиадтай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрч байна. Сульдаатай, хэт тарган байх, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа сул хүүхдүүд хамгийн түрүүнд өвддөг. Эрчимт эмчилгээний тасагт ихэнх нь ийм хүүхдүүд эмчлүүлж байна. Аппаратанд оруулна. Хүчилтөрөгчийг өгч, нүүрсхүчлийн хийг хүүхдийн биеэс гаргана.
Хэрэв эмчлүүлэхгүй тархи нь хавагнаад удаан явбал амьсгал, зүрх нь хаагдах эрсдэлтэй. Уртавтар тархины тэнд амьсгал, зүрхний төв байдаг. Тиймээс үүнийг энгийн ханиад, томуу гэж бодож болохгүй.
33 жил эрчимт эмчилгээний тасагт ажилласан хүний хувьд хэлэхэд ийм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!