Г.Тэмүүлэн: Эмч ажилтнууд эрүүл мэндийн даатгалын сангийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АБГББ-ны дарга Г.Тэмүүлэн "Манай улсад 4500 орчим эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэн. Гол асуудал нь ЭМДЗ эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхгүй байгаа асуудлыг хөндөж байгаа байгаа юм. Аймаг сумдын эмнэлгээр очиход эмч ажилтнууд эрүүл мэндийн даатгалын сангийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байна. Эмнэлгийн санхүүжилт багассан асуудал жилийн эцэст иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд шууд нөлөөлөхөөр байгаа" гэв.

“Амьтны тухай хуулийн төсөл хэлэлцүүлж байгаа О.Амгаланбаатар гишүүн АН-аас ганцаараа чуулганд оролцлоо“
“Амьтны тухай хуулийн төсөл хэлэлцүүлж байгаа О.Амгаланбаатар гишүүн АН-аас ганцаараа чуулганд оролцлоо“
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!