Нийслэлийнхний толгойн өвчин түгжрэл болоод удаж буй. Үе үеийн хотын дарга шийдэж чадаагүй автомашины тоог цэгцлэх олон санал, санаачилга, төсөл хөтөлбөр хөрсөн дээрээ бууж амжилгүй тэгсхийгээд мартагдаж, зарим нь бодитоор үр дүнгүй ийм дүр зурагтай байгаа нь нууц биш. Өнөөдөр бодитой хэрэгжиж буй ганц арга хэмжээ нь автомашины дугаарын хязгаарлалт. Гэвч өглөө, оройд гэлтгүй тэг зогсохдоо хүрч байна. Статистик мэдээллээр, Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 400-450 мянга нь замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Оргил ачааллын үед дундаж хурд нь 7-13 км/цаг байгаа юм. Харин оргил ачааллаас бусад үед замын түгжрэлийг дүрэмгүй дураараа жолооч нар, бие биедээ хүндэтгэлгүй, хүлээцгүй, тэвчээргүйн улмаас осол гаргадаг зэрэг шалтгаанаас болж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлжээ. Тодруулбал, түгжрэлд дараах шалтгаан нөлөөлж байна. Үүнд,
- Замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй жолооч
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангадаггүй хөдөлгөөнд оролцдог жолооч
- Зорчих хэсгийн эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар зогсоодог жолооч
- Бие биедээ, хүндэтгэлгүй, хүлээцгүй, тэвчээргүйн улмаас зам тээврийн осол гаргадаг жолооч
- Явган зорчигчид зам тавьж өгдөггүй жолооч
- Ачаалал авсан уулзвар руу орох боломжгүй үед дайран орж бусад уулзвар,гудамж, замын хөдөлгөөнийг хязгаарладаг замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг жолооч
Дээрх шалтгаанаас болж түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг тул жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зөв соёлтой оролцохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!