Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ хоршоо“-ны зээл олголтод ямар ч доголдол үүсэхгүй, цаашид хэвийн явагдах бүрэн нөөцтэй гэв

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 52 секунд

2025 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан зарим төсөл, сангуудын урсгал зардлаас хасагдсан талаар нэр бүхий гишүүд шүүмжилж буй. Тэгвэл Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгө 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 60 тэрбум төгрөг байгаа дээр төсөвт нэмсэн 5 тэрбум төгрөг нэмэгдээд, нийт 65 тэрбум төгрөг болох талаар эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, энэ нь нийтдээ 650 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргах боломжтой гэсэн үг аж.

2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт багцын мэдээ:

Эх үүсвэр

Идэвхтэй

Зээлдэгчийн тоо

Зээлийн үлдэгдэл

БД-ын үлдэгдэл

Бизнес

524

246,733.00

131,146.80

Ипотек

1457

153,537.88

25,234.04

Хоршоо

12742

412,498.82

301,914.68

НИЙТ

14723

812,769.70

458,295.53

Мөн ЗБДСангийн цаашдын нөөц боломж гэвэл, 350 тэрбум төгрөгийн зээлийн 200 тэрбум төгрөгөнд батлан даалт гарган ажиллах боломж байгаа. Зөвхөн 2025 оны эхний 6 сарын гүйцэтгэлээс харвал, энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бүрэн боломжтой байгаа гэв.

Түүнчлэн, өнөөдрийн нөхцөл байдал, гаргалтаас харахад, хоршооны зээлийн олголтод ямар ч доголдол үүсэхгүйгээр хэвийн явагдах нөөц бүрэн бий гэв.

  1. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 14.3. Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь Сангийн өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж батлан даалтын хэмжээг заасан байна. Санхүүгийн зохицуулах хорооны жураманд 10% гэж заасанд өөрчлөлт оруулахад л өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхгүйгээр сангийн багцыг өсгөж, үйл ажиллагааг илүү өргөн явуулах ч боломжтой.
Автомашины нүүрсэн янданг солих боломжгүй болгож, арлын дугаарыг нь цохиж өгнө гэв
Автомашины нүүрсэн янданг солих боломжгүй болгож, арлын дугаарыг нь цохиж өгнө гэв
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.