Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Ахмад настны тухай хууль маргаашаас хэрэгжиж, “НАСНЫ ХИШИГ“-ийг жил бүр тогтмол хугацаанд олгохоор боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

  • Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа.
  • Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталлаа.
  • Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдснаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа Ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцлолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм.

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

  • Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.
  • Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд болон гадаад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгалаа.
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмын тогтоолын төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмын тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.