Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

161 мянга 630 ахмад настан “НАСНЫ ХИШИГ“ авахад Улсаас 13 тэрбум төгрөг төсөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан билээ.

Энэ жилийн тухайд өнөөдөр буюу 02 дугаар сарын 14-ний өдөр сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд

• 65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3,4 тэрбум төгрөг.

• 70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт 5,1 тэрбум төгрөг.

• 80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга, нийт 3,6 тэрбум төгрөг.

• 90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга, нийт 825,5 сая төгрөгийг олгохоор 161,630 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг банкуудад илгээж, 13,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна.

Дашрамд дурдахад насны хишгээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, эхийн алдар одонгийн мөнгийг мөн өнөөдөр олгох юм байна.

Эх сурвалж: ХХҮЕГ

ХӨГЖЛИЙН БАНК: 1 их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
ХӨГЖЛИЙН БАНК: 1 их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.