Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн драфтыг монгол тал хийж гүйцэтгэсэн 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын Засгийн газар Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулга, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордыг, 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төсөл Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуримтлалын санд 593 сая доллар байхаар тохируулга хийгдсэн.

Гэрээний үндсэн драфтыг монгол тал хийж гүйцэтгэсэн. Бид өөрсдийнхөө үндсэн зарчимд тулгуурлаж энэ гэрээг хийсэн гэсэн үг. Татвар, санхүүтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч тал 27 төрлийн татварыг тогтворжуулъя гэдэг санал тавьсан. Бид үүнээс 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирч чадсан" хэмээлээ.

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт ОУХМ цолыг нөхөн олгохоор болжээ
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт ОУХМ цолыг нөхөн олгохоор болжээ
 
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.