НИТХ: 2024 оны төсөвт Засаг даргад 3 их наяд, ИТХ-ын даргад 29 тэрбумыг төсөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

НИТХ хуралдаж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай” тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр уншиж танилцуулав. Тэрбээр:

-2024 оны төсвийн нийт орлого 1 их наяд 183 тэрбум 978 сая байхаар баталжээ. Татварын орлого 931 тэрбум 619 сая, татварын бус орлого 232 тэрбум 307 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 20 тэрбум 51 сая төгрөг. 2024 оны төсвийн ерөнхийлөн захирагч түүний харьяа байгууллага бусад байгууллагуудын төвлөрүүлэх орлогын хэмжээ:

  • НЗД: 1 их наяд 211 тэрбум 427 сая.
  • Харьяа газар агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 1 их наяд 125 тэрбум 816 сая
  • Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 39 тэрбум 10 сая, бусад орлого 46 тэрбум 600 сая

Нийслэлийн 2024 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээ 3 их наяд 369 тэрбум 934 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгожээ.

Тухайлбал,

  • ИТХ-ын дарга 29 тэрбум, 36 сая
  • Засаг дарга 3 их наяд, 340 тэрбум, 897 сая
  • Урсгал зардлын дээд хэмжээ 1 их наяд 62 тэрбум 835 сая
  • Хөрөнгийн зардлын дээд хэмжээ 2 их наяд 278 тэрбум 61 сая

Нийслэлийн 2024 оны төсвийн жилд нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх хотын шууд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 1 их наяд 564 тэрбум 766 сая

  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардал 77 тэрбум 860 сая
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 450 тэрбум
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 28 тэрбум 344 сая
  • 2023-2024 онд он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 133 тэрбум 260 саяар тус, тус баталжээ.

Уг тогтоолын төслийг НИТХ-ын гишүүдийн олонхи буюу 70.6 хувь нь дэмжиж уг тогтоолын төсөл батлагдав.

Н.Учрал: Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Н.Учрал: Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!