Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

COVID-19 цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн заавал дагаж мөрдөх журмыг ОХУ-ын хэрэглэгчийн хяналтын алба гаргажээ. Шийдвэрийг аравдугаар сарын 28-наас мөрдөж эхэллээ.

Энэ журмын дагуу нэг дор 50-иас дээш тооны хүн цугласан газар, нийтийн тээвэр, машины зогсоол, лифтэд заавал амны хаалт зүүнэ. Мөн 100 мянган хүн амд 150-иас дээш халдвартай хүн ногдож байгаа бүх суурин газрын иргэд COVID-19-ийн шинжилгээнд заавал хамрагдана.

Хэрэглэгчийн хяналтын албаны дарга Анна Поповагийн хэлснээр одоо халдвар авч байгаа иргэдийн 85 хувь нь Засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн хүмүүс гэнэ.

Оросын эрүүл мэндийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн бөгөөд иргэд хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай байгааг онцолсон.

90 оюутанд тэтгэлэг олголоо
90 оюутанд тэтгэлэг олголоо
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.