УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2024.12.19/ хуралдсан.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлыг хариуцсан орлогч А.Амартүвшин "“Тавантолгой түлш” ХХК нь нийслэлийн агаарын чанарын сайжруулах бохирдлыг бууруулж гэр хорооллын 200 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн стандартын шаардлага хангасан шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын хэлтсээс, 2019 оны түвшнээс PM2.5 тоосонцрын үзүүлэлтийг 56 хувиар, PM 10 тоосонцрын үзүүлэлтийг 43 хувиар, хүхэрлэг хийг 20 хувиар тус тус бууруулсан гэж дүгнэсэн.
Тус компани 2023 онд лабораторийн туршилтын шугамын ашиглалтад оруулснаар түүхий эд шахмал түлшний чанарыг хяналт болон бүтээгдэхүүнийг сайжруулалтын туршилт, судалгааг эрдэмтэн судлаачтай хамтран тогтмол явуулж байна.
Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд 2.7 сая тонн шахмал түлшийг 600 орчим борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 950-375 төгрөгөөр хэрэглэгчид нийлүүлж ажилласан" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!