“ТӨР- МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 20 секунд

Монголын татварын албанаас санаачлан татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчлан таниулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд шинэлэг арга, хандлагыг нэвтрүүлэх зорилгоор “ТӨР-МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн “Монголын татварын алба мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж” сэдвээр, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Болормаа “Төрөөс мэргэжлийн зарим байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа байдал, цаашдын хандлага” сэдвээр, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Захирал М.Итгэл “Монголын боловсролын хөгжлийн үзэл баримтлал, татварын боловсролыг дэмжих боломж” сэдвээр, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар “Татварын алба ба Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд “Үл хөдлөх эд хөрөнгийн татварын зориулалттай хөрөнгийн үнэлгээний асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа “Татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, хүртээмж, татварын зөвлөхүүдийн оролцоо, үзүүлэх үр дүн”сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.

Монголын татварын албанаас зохион байгуулсан “Төр-Мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа” уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд цаашид татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах ажилд илүү өргөн цар хүрээтэйгээр дараах байдлаар хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

🔸Татварын албаны дэргэд мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Орон тооны бус зөвлөл ажиллах;

🔸Татварын хууль, журам, зөвлөмж, заавар, аргачлал боловсруулах төсөлд хамтран ажиллах;

🔸Хууль тогтомжийн хүрээнд холбогдох судалгаа, шинжилгээг хамтран хийх;

🔸Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагад хуулийн хүрээнд шилжүүлэн хэрэгжүүлэх;

🔸Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн үнэлгээчдийг үнэлэх үнэлгээний систем нэвтрүүлэх;

Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх болон мэргэшсэн үнэлгээчдийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, хариуцлагын асуудал;

🔸Татварын албанаас мэргэжлийн байгууллагын гишүүдэд татварын хуулийн өөрчлөлт, шинээр гарсан дүрэм, журмыг тайлбарлан таниулах, сургалт зохион байгуулах;

🔸Ирээдүйн татвар төлөгчдөд татварын боловсролыг системтэйгээр олгох;

Татвар төлөгчдөд татварын хууль, тогтоомжоор зөвлөгөө, мэдээдэл өгөх, сургалт, сурталчилгаа явуулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэн татвар төлөгчдийн бизнес скорингийн үнэлгээг сайжруулах зэрэг болно.

Хамтын ажиллагааг эхлүүлэн ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д орсон нэмэлт өөрчлөлт буюу бизнесийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, санхүүгийн дэмжлэг, хандивыг татвар төлөх дүнгээс хасаж хөнгөлөх асуудлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулахаар боллоо.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
 
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!