Парис-2024 зуны олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүг  “БӨРТЭ ЧОНО 2024” -д нэр дэвшүүлжээ

Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн долоодугаар сард Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцсон 32 тамирчны медалийг буухиаг эхлүүлж, жүдо бөхийн төрөлд Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл түүнийг "БӨРТЭ ЧОНО 2024" -д шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ. Түүний гаргасан амжилтууд:

  • "Парис 2024" Олимпын мөнгөн медаль
  • "Абу Даби 2024" ДАШТ-ий аварга
  • Душанбегийн "Их дуулга"-ын аварга
  • "Хонгконг 2024" Азийн АШТ-ий аварга

МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос олгож эхэлсэн. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.

ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрч 28.7 хувиар өсчээ
ҮСХ: Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрч 28.7 хувиар өсчээ
 
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!