Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал 40 сая тоннд хүрчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Эрдэнэт үйлдвэр” уулын баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг жилд 6 сая тн-оор нэмэгдүүлэх шинэ 4 дүгээр шугамын өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 40 сая тоннд хүрэх зорилт дэвшүүлсэн юм.

Үүний тулд эхний ээлжинд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг 6 сая тн-оор нэмэгдүүлэн, шинэ 4 дүгээр шугамын өргөтгөлийн ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сард гүйцэтгэсэн байна. Тус өргөтгөлийг ашиглалтад оруулснаас хойших 1 жилийн хугацаанд 6 сая тн хүдэр боловсруулж, 2 жилийн хугацаанд 337.9 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөрөнгө оруулалтаа нөхөж чаджээ.

Тус үйлдвэр анх 1978 оны 12 дугаар сард жилдээ 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бол 2024 онд ийнхүү 40 сая тоннд хүрч байна.

А.Баяр: 2025 онд гэр хорооллын 20 мянган айлыг, 2026 онд 40 мянган айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
А.Баяр: 2025 онд гэр хорооллын 20 мянган айлыг, 2026 онд 40 мянган айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.